
Гоо сайхны төлөө зориулсан он жилүүд.
Арьсны эрүүл мэндийн төлөө ажиллаж буй гэр бүл.
Уламжлалт арга барилыг инновацтай хослуулснаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг бизнес маань дэлхий дахинаа амжилттай үйл ажиллагаа явуулж буй томоохон компани болж чадсан юм. Өнөөдөр олон мянган эмч, гоо сайхны мэргэжилтнүүд Dr. med. Christine Schrammek Kosmetik-тэй хамтран ажиллаж, манай компанийн эмчилгээнүүдийг олон хүмүүст хийж, бүтээгдэхүүнүүдийг түгээж яваа билээ.
Арьс судлалын эмч нар боловсруулсан
65 гаруй жилийн арвин туршлагатай
3 үе дамжсан гэр бүлийн бизнес
BB Cream болон GREEN PEEL®-ийн зохиогчид
Дэлхийн 70 гаруй оронд амжилттай ажиллаж байна
Манай компанийн онцлох гишүүд.
Dr. med. Christine Schrammek Kosmetik нь 65 гаруй жилийн турш гоо сайхныг хүмүүст хүртээхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн билээ. Бид гэр бүлийнхээ бизнесийг анх эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл урам зориг дүүрэн, хариуцлагатай, тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

Dr. med. Christine Schrammek-Drusio
Арьс зүйч, харшлын эмч, хөгшрөлтийн эсрэг мэргэжилтэн
Аливаа арьс зүйчийн гол үүрэг хариуцлага нь арьсны асуудалтай тэмцэж буй хүмүүсийг эрүүл, гоо үзэсгэлэнтэй арьстай болгох явдал билээ. Dr. med. Christine Schrammek-Drusio нь анагаах ухааны мэдлэг болон эмнэлэг, клиникт ажилласан олон жилийн туршлагаа ашиглан манай компанийн бүх эмчилгээ, бүтээгдэхүүнүүдийг зохион боловсруулсаар ирсэн байгаа. Компанийн үүсгэн байгуулагч Christine Schrammek-ийн төрсөн охин тэрээр (адилхан нэртэй билээ) бүтээгдэхүүнүүдээ анагаах ухааны судалгаа, ололт амжилтад үндэслэн бүтээсэн нь бараг бүх төрлийн арьсны асуудлыг шийдэхэд үр дүнгээ өгсөөр байна. Тийм ч учраас Dr. med. Christine Schrammek-Drusio нь олон гоо сайхны арга хэмжээнээс гран-при шагнал хүртэж байсан гэдэгт гайхах зүйл алга юм.

Christina Drusio
АУ-ы доктор (MD), арьс зүйч, арьс өнгөний эмч
Christina Drusio нь өөрийн төрсөн ээж Dr. med. Christine Schrammek-Drusio-той адилхан арьс зүйч мэргэжилтэй болох хүсэл мөрөөдлөө тээн анагаахаар сурч, дараа нь Эссен болон Хамбург хотуудад арьс зүйч болон арьс өнгөний эмчээр суралцаж төгссөн билээ. Дараа нь олон жил эмнэлэг, клиникт ажилласан тэрээр хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээ ашиглан ээжтэйгээ хамт компанийнхаа бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж яваа бөгөөд компанийн харьяа сургуульд суралцаж буй ирээдүйн гоо сайхны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гар бие оролцон ажиллаж байна. Мөн түүнчлэн Christina Drusio нь арьс зүй, гоо сайхны олон улсын лекц, семинаруудад илтгэл тавьж мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг хүндтэй мэргэжилтнүүдийн нэгээр зүй ёсоор тооцогддог байгаа.

Alexander Drusio
Бизнесийн удирдлагын магистрант (MBA), гүйцэтгэх захирал, компанийн хамтран эзэмшигч
Гүйцэтгэх захирлын хувьд Alexander Drusio нь манай компанийн бүх дотоод үйл ажиллагааг хариуцан удирдаж, илүү хөгжүүлж яваа маш чадварлаг удирдагч юм. Хэд хэдэн компани, үйлдвэрт ажиллахдаа олж авсан арвин туршлага, мэдлэгээ ашиглан тэрээр компанийн амжилтыг дараагийн түвшинд аваачиж чадсан ба илүү их амжилтыг дагуулахын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж яваа билээ. Мөн түүнчлэн Alexander Drusio нь Гадаад Худалдааны Комиссын гишүүн бөгөөд Германы гоо сайхны салбарын ассоциацид дэд даргын албан тушаал бас хашиж гоо сайхны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Манай хамт олон бол манай компанийн хамгийн эрхэм зүйл.
Манай хамт олны гишүүн бүр маш чухал. Олон янзаараа байх байдал, шинэлэг санаа, аливаа зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл бид бүхнийг холбодог. Компанийн амжилтын төлөө хариуцлагатай ажиллаж хичээх уур амьсгал, орчныг бид нар бүрдүүлж чадсан байдаг бөгөөд манай компани ‘Great Place to Work’ буюу ‘Ажиллахад Маш Таатай Газар’ хэмээх цолоор шагнуулсан байдаг (Бүгд Найрамдах Герман улсын North Rhine-Westphalia мужийн шилдэг ажил олгогч). Манай компани үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад, партнерсуудынхаа төлөө хичээнгүйлэн ажилласаар байх болно гэдгийг та бүхэнд амлаж байна.


Манай компанийн төв оффис нь Düsseldorf хотод нүүж ирлээ.
Дюссельдорф хотын А зэрэглэлийн бүсэд бид компанийнхаа төв оффис, арьс, гоо сайхны мэргэжлийн сургууль мөн олон улсын дадлагажуулалтын төвөө нэг дээвэр дор нэгтгэлээ. Манай компанийн хамгийн анхны нэрийн дэлгүүр нь бас энд байрлаж байна. Мөн түүнчлэн бид Ратинген хотод өөрийн логистикийн төвийг өөрийн гэсэн багтай нь хамт ажиллуулдаг бөгөөд тэндээ дадлагын ажилчдыг бас бэлтгэдэг байгаа.
Байгаль орчинд хор хөнөөл үзүүлэхгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулах нь манай компанийн эрхэм зорилгуудын нэг юм.
65 гаруй жилийн өмнө компанийг үүсгэн байгуулсан Christine Schrammek нь хүмүүс болон байгаль орчинд аль алинд нь тусалж хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг байсан. Уг хүсэл зорилго бид бүхэнд өвлөгдөн ирсэн гэж хэлж болно.
- Дэлхийн цаг уурт хор хөнөөлтэй өөрчлөлт үзүүлэхгүй аргаар бараа бүтээгдэхүүнүүдээ тээвэрлүүлдэг
- FSC гэрчилгээгээр баталгаажсан гадна савлагаа, баглаа боодол
- Аль болох цаасны оронд digital хэлбэрээр аливаа үйл ажиллагаагаа явуулдаг
- Амьтны гаралтай бүтээгдэхүүн, материалаас татгалзсан
- Целлофанаар бүтээгдэхүүнүүдээ ороож баглахаас татгалзсан
- ‘Green Dot’ системд оролцдог
- 100% сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн LED гэрэлтүүлэг ашигладаг
- Манай бүтээгдэхүүнүүдийн 90% нь веган хүмүүст тохирно