Нийгмийн хариуцлага
Бид байгаль орчноос багыг, өөрсдөөсөө илүүг шаарддаг.
65 гаруй жилийн өмнө манай компанийг үүсгэн байгуулсан Christine Schrammek нь байгаль орчин болон хүмүүст аль алинд нь тус хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг байсан. Бид уг хүсэл эрмэлзлийг зарчим болгож компанийнхаа бүх үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгаль орчин болон нийгэмд ээлтэй компани байхыг хүсдэг тул аль болох ‘эко’ арга барилаар ажиллахыг зорьдог.
Бид нарын зорилгодоо хүрэх арга зам – Шат дараалалтайгаар
Бүтээгдэхүүн
Бид бүтээгдэхүүнээ боловсруулахдаа сэргээгдэх түүхий эдээр үйлдвэрлэхийг эрхэмлэдэг.
Бид аль болох хяналттай органик тариалалтын түүхий эдийг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахыг хичээдэг.
Манай бүтээгдэхүүнүүдэд PEG дайвар бодис, минерал тос, микро-хуванцар агуулагддаггүй.
Бид амьтан дээр туршилт хийдэггүй. Манай бүтээгдэхүүнүүдийн ойролцоогоор 90% нь веган хүмүүст тохирно.


Савлагаа
Бид бүтээгдэхүүний савыг онцгой арга барилаар боловсруулдаг тул хуванцрыг 50%-иар хэмнэж чаддаг.
Бид Герман улсад ‘Green Dot’ системд оролцдог. Энэ нь манай бүтээгдэхүүнүүдийн сав, хайрцгийг дахин боловсруулах хогийн саванд зөв хаявал хаягдал сав, хайрцаг маань дахин боловсруулагдах боломжтой болно гэсэн үг юм.
Бүх хайрцаг, баглаа боодол FSC гэрчилгээгээр баталгаажсан материалаар хийгддэг.
Бид целлофанаар бүтээгдэхүүнүүдээ ороож баглахаас татгалзсан.
Компани
Бид төв оффис дээрээ савтай ус, баллонтой ус хэрэглэдэггүй, оронд нь тусгай цэвэр ус түгээх хоолойг ашигладаг байгаа. Ингэснээр тээврийн зардал, хог хаягдлаас зайлсхийж чаддаг.
Бид хол газар байгаа хамтрагчидтайгаа аль болох цахимаар уулзалт, хэлэлцүүлгээ хийхийг хичээдэг. Зайлшгүй биечлэн очиж уулзах шаардлагатай байх үед ‘GreenPerk’ хөтөлбөрийн тусламжтайгаар ‘эко’ арга барилаар аян замаа туулдаг.
Манай компанийн бүх оффис, өрөө, барилга байгууламжид 100% сэргээгдэх эрчим хүч болон орчин үеийн LED гэрэлтүүлэг ашиглагддаг.
Бид аль болох цаас хэвлэж ашиглахын оронд ‘digital’ хэлбэрээр аливаа үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог.


Тээвэр ба логистик
Герман дахь бүх захиалгыг DHL болон UPS-ийн холбогдох ‘эко’ хөтөлбөрүүдээр дамжуулан тээвэрлүүлж хүргэдэг.
Мэдээллийн технологийн дэмжлэгтэй системээр тоноглогдсон агуулахын ачаар бид шаардлагагүй тээвэрлэлт, буцаалтаас зайлсхийдэг.
Бид цаас эсвэл дахин боловсруулах боломжтой тугалган цаасыг зөөлөвч гэдэг утгаар нь тээвэрлэлтийн хайрцагтаа ашигладаг.
Бид бүх захиалгыг тээвэрлэхдээ хэрэггүй баглаа боодол нэмэлтээр ашигладаггүй.
Холбоотой байгаарай!
Хэрэв танд тодруулах зүйл эсвэл санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоорой