Хамтдаа илүү сайныг бүтээцгээе.
Бид өдөр бүр өөрчлөлтийг бий болгодог.
Хамтын зүтгэлээр илүү их амжилтад хүрч чадна гэдэгт бид үргэлж итгэдэг. Баг бол бизнесийн маань гол цөм нь юм. Бид хүн бүрд бие даан хөгжих, Dr. med. Christine Schrammek Kosmetik брэндийн түүхийг бичилцэхэд гар бие оролцох боломжийг олгодог. Манай хамт олон үргэлж шинийг эрэлхийлж уламжлалыг шинэчилж байхыг хичээдэг.
Олон улс, үндэстнийг нэгтгэсэн манай баг өдөр бүр шинэ, гайхалтай сорилуудтай нүүр тулгарч байдаг. Манай багийн гишүүн бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой, бие даасан хүмүүс хэдий ч бидний зорилго нэг билээ: Бид эмчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан хүмүүст урам зориг, эрч хүчийг бэлэглэх зорилготой.

Мэдлэг, туршлага
Хүндлэл
Хариуцлага
Инновац
Хүcэл эрмэлзэл
Монгол дахь мэргэжлийн баг хамт олны онцлох гишүүд
Манай багт нэгдээрэй.

Шраммек брэндийн онцгой эрх эзэмшигч Хидэсан ХХК-ийн захирал, сургагч багш, гоо сайхны мэргэжилтэн

Гоо сайхны мэргэжилтэн

Гоо сайхны мэргэжилтэн

Гоо сайхны мэргэжилтэн
Эмчилгээ үйлчилгээ
Бид бүхэн GREEN PEEL® эмчилгээнээс гадна бусад олон төрлийн эмчилгээнүүдийг хийж үйлчилгээ үзүүлдэг байгаа. Эдгээр эмчилгээнүүдийг гүйцэтгэхдээ derma.cosmetics брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг бөгөөд таны арьсны асуудлыг эмчилж гайхалтай үр дүнд хүргэх болно.

GREEN PEEL®
Одоогоос 65 гаруй жилийн өмнө хатагтай Christine Schrammek арьсны янз бүрийн асуудалтай хүмүүсийг эрүүл, цэвэр арьстай болгож, арьсны асуудлаа бүрэн шийдэхэд нь туслах зорилгоор GREEN PEEL® ургамлын гаралтай арьс гуужуулах эмчилгээг зохион боловсруулсан билээ. Уг эмчилгээний үеэр тусгайлан сонгосон 9 төрлийн ургамлын хольцыг ашигладаг бөгөөд уг хольцод олон төрлийн фермент, эрдэс бодис, витамин агуулагдсан байдаг. GREEN PEEL® эмчилгээ нь дотроо арьсанд хийж болох 3 эмчилгээний төрөл [GREEN PEEL® CLASSIC, (BODY) ENERGY, FRESH UP] болон толгойн хуйханд хийж болох 1 эмчилгээний төрөлтэй билээ [GREEN PEEL® HAIR BOOST]. Эдгээр эмчилгээний төрлүүд нь олон төрлийн арьс, хуйх, үсний асуудлыг эмчилж чадах ба зөвхөн мэргэшсэн гоо засалч, эмч нарт тусгай сургалтад суусных нь дараа уг эмчилгээнүүдийг гүйцэтгэх зөвшөөрөл бүхий албан ёсны сертификатыг олгодог байгаа.
Бусад төрлийн эмчилгээ
Манай бусад төрлийн эмчилгээнүүд нь таны арьсны онцлогт нийцүүлэн гүйцэтгэгдсэнээр та эрүүл, сайхан арьстай болно. Нийтдээ 15 гаруй эмчилгээг танд хүргэх боломжтой байгаа бөгөөд ганц хэдийг танд товчхон танилцуулбал:
GREEN PEEL® болон бусад төрлийн эмчилгээнүүдийн талаар баталгаатай, илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч тухайн эмчилгээнүүдийг хийх албан ёсны эрхтэй болохыг хүсвэл та бүхэн бидэнтэй холбоо бариарай.
