ЭйСиБи Фрут Микс комплекс [ACBTM Fruit Mix]
АНУ-ын Active Concepts компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Vaccinium myrtillus (european blueberry) fruit extract [нэрс жимсний ханд]

- Saccharum officinarum extract [чихрийн нишингэ ургамлын ханд; уг ургамал нь маш өргөнөөр тариалагддаг бөгөөд дэлхийн нийт сахрын 70%-ийг хангаж өгдөг байгаа, sugar cane гэсэн өөр нэршилтэй]

- Citrus aurantium dulcis (orange) fruit extract [жүржийн ханд]

- Citrus limon (lemon) fruit extract [нимбэгийн ханд]

- Acer saccharum extract [чихрийн агч модны ханд; уг мод нь Зүүн Канад, АНУ-ын газар нутгаас үүсэл гаралтай бөгөөд sugar maple гэсэн өөр нэршилтэй, Канад улсын туг дээр навч нь дүрслэгдсэн байдгийг сайн мэдэх биз ээ]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
-
Уг комплекс нь *альфа гидрокси хүчлүүдээр баялаг тул арьсны үхсэн эсүүдийг гуужуулж арьсыг толигор, цэвэрхэн болгож гэрэлтүүлнэ
-
*Хюмектант аргаар арьсыг чийгшүүлнэ
-
Нөсөө багасгаж арьсыг цайруулах нөлөө үзүүлнэ
-
Арьсны өнгийг жигд болгож арьсны нийт бүтцийг сайжруулна
-
*Чөлөөт радикалтай тэмцэнэ
-
Арьсыг цочроож хорсгож түлэхгүй
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн эмзэг бус арьсанд тохирно.
*Альфа гидрокси хүчил (alpha hydroxy acid/AHA)
Арьсны үхсэн эсүүдийг гуужуулах чадвартай 3 төрлийн хүчил байдаг: альфа (AHA), бета (BHA), поли гидрокси хүчил (PHA). AHA нь усанд уусах чадвартай бөгөөд хуурай арьсанд хамгийн тохиромжтой, BHA нь тосонд уусах чадвартай бөгөөд тослог, батгашилттай арьсанд хамгийн тохиромжтой, PHA нь усанд уусах чадвартай бөгөөд АНА-ийн илүү зөөлөн хэлбэр гэж ойлгож болох тул эмзэг арьсанд хамгийн тохиромжтой байдаг.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.