Адипофилин комплекс [Adipofill’inTM]
Франц улсын Lucas Meyer Cosmetics компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Ornithine [орнитин; C5H12N2O2 химийн томьёотой *амин хүчил юм, хүний биед байдаг бөгөөд уураг үйлдвэрлэхэд ашиглагддаггүй ч бусад бие физиологийн процессуудад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ]
- Phospholipids [фосфолипид тосон молекулууд]
- Glycolipids [гликолипид тосон молекулууд]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Липид тосон молекулуудаас бүрдсэн капсул дотор оруулсан ornithine хэмээх амин хүчлийг агуулдаг тул
- цээжний арьсан дахь өөхөн давхарга багасаж илүү нимгэрэхийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- өөхөн эсийг бөмбийлгөж өөхөн эдийг ихэсгэх байдлаар хүзүү, цээжний арьсан дахь өөхөн давхаргыг нөхөн сэргээнэ
- липоатрофитой (lipoatrophy) тэмцэнэ (липоатрофи гэдэг нь нас ахих тусам өөхөн эдийн эзлэхүүн багасах нөхцөлийг хэлдэг → өөхөн эсүүдийн тоо, хэмжээ нь багасдаг гэсэн үг юм)
- үрчлээс багасгаж арьсны эзлэхүүнийг хадгална
- арьсыг залуу үеийнхээ байдал руу нь аваачихад тусална
Хүн дээр хийсэн нэгэн туршилтын үеэр ам, хацрынхаа хооронд үрчлээстэй, 40-60 насны 20 эмэгтэй тухайн комплексыг 2%-ийн концентрацтайгаар нь өдөрт 2 удаа 2 сарын турш хэрэглэхэд үрчлээсний гүн нь 37.6 хүртэлх %-иар, арьсны толигор бус байдал нь 27.5 хүртэлх %-иар багассан:

Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгшрөлтийн улмаас доройтож буй хүзүү, цээжний арьсанд нэн ач тустай.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.