Algo Vital Mask

  • Тамир тэнхээ болон тэнцвэрээ алдсан, хуурайшсан арьсанд зориулагдсан, далайн лаг шавартай, замгийн маск 
  • Бүх төрлийн арьсанд тохирно (маш эмзэг арьсанд ч хүртэл тохирно, нүдний арьсан хэсэгт бас тавьж болно)
  • Арьсыг хэрэгтэй эрдсээр хангаж чангалахын зэрэгцээ маш сайн цэвэрлэнэ 
  • Арьсан дээр чийгшил хадгалах давхарга үүсгэнэ 
  • Хуурайшилтын улмаас үүссэн үрчлээс багасаж арьс нэн даруй толигор, зөөлөн, сэргэг харагдах болно 
  • Уг маскийг тавихаас өмнө хэрэглэсэн аливаа бүтээгдэхүүний идэвхт бодисуудын нөлөөг илүү хүчтэй, үр дүнтэй болгоно 
  • Цочирдсон, үрэвссэн арьсыг тайвшруулж сэрүүцүүлнэ 
  • Парабен, минерал тос, PEG агуулсан эмульсжүүлэгч, өнгө болон үнэр оруулагч агуулаагүй

Хэрэглэх заавар

Algo Vital Mask-аас 6 ширхэг хэмжих халбагыг 125 мл ус болон 5 мл Herbal Care Lotion-той холино. Зөөлөн зуурмаг болтол хольцыг хутгана. Шпатлаар нүүр, хүзүүн дээр жигд тарааж түрхэнэ. Маскаа хэр удаан тавих нь арьсны төрөл болон эмчилгээний зорилгоос шалтгаална. Тодорхой хугацааны дараа духнаас эхлэн хүзүүн зүг маскийг хуулж авна. 

Хэр удаан маскийг тавьснаас шалтгаалж өөр өөр үйлчилгээг хүртэнэ:

15 хүртэлх минут: бөглөрсөн нүх сүв цэвэрлэнэ, сэрүүцүүлнэ, тайвшруулна.

Бохирдолтой, маш эмзэг, розацеа өвчтэй (rosacea) арьсанд нэн тохиромжтой.

15 минут буюу түүнээс удаан хугацаа: бодисын солилцоог идэвхжүүлнэ.

Бохирдолтой, розацеа өвчтэй арьсанд тохирохгүй.

 

GREEN PEEL® Fresh Up эмчилгээний үеэр ашигладаг тул дэлгэрэнгүй зааврыг GREEN PEEL® сургалтын гарын авлага номоос олж уншина уу.

Таны анхааралд: бөглөрөлтөөс сэргийлэх үүднээс үлдсэн хэрэглээгүй маскийг крант руу бүү асгаарай!

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

диатомит дэлхий

кальцийн сульфат дигидрат

замгийн ханд [алгинийг агуулдаг]

Сөнөсөн Тэнгисийн лаг шавар