C4H6N4O3 химийн томьёотой бөгөөд Comfrey цэцгээс гадна хүрэн манжин, алтан товч цэцэг болон буудайн соёоноос гаргаж авах боломжтой байгалийн гаралтай молекул билээ.
Comfrey цэцэг
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Шинэ эс үүсгэж шарх эдгээх үйлчилгээ үзүүлнэ
- Арьсны *эвэрлэг давхаргын үхсэн эсийг гуужуулснаар арьсыг зөөлөн, толигор болгоно
- *Коллаген үйлдвэрлэдэг фибробласт эсүүдийг (fibroblast) өдөөдөг тул коллагены үйлдвэрлэлийг дэмжинэ
- Арьсыг тайвшруулж *хюмектант аргаар чийгшүүлнэ
- Арьсыг залуужуулж тамир тэнхээ оруулна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Эвэрлэг давхарга (stratum corneum)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.