Ойрх Дорнодоос үүсэл гаралтай бүйлс модны самраас гаргаж авсан тос бөгөөд витамин D, E болон олон эрдсээр баялаг юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Агуулагддаг витамин D, Е нь *чөлөөт радикалыг саармагжуулж арьсны дархлааны систем болон эсийн бодисын солилцоонд ашиг тусыг өгнө
- Арьсыг тайвшруулж нарны хорт туяанаас хамгаална
- Ханаагүй *тосон хүчлээр баялаг тул арьсыг хамгаалах давхаргыг бэхжүүлэх бөгөөд арьсан дахь липид тосон молекулын хэмжээг нөхөн сэргээж чийгшил хадгалж өгнө
- Арьсны эсийг нөхөн төлжүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Нэн хуурай, загатнасан, үрэвссэн арьсанд хэрэглэвэл нэн тохиромжтой боловч бүх төрлийн арьсанд хэрэглэж болно.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).