Энэтхэг улсаас үүсэл гаралтай энэхүү жимсгэнэ витамин С-гээр маш баялаг бөгөөд ходоодны хүчлийг тэнцвэржүүлэх, элэг цэвэрлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих, өтгөн хаталтаас сэргийлэх гэх мэт зөндөө олон ач холбогдолтой.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Витамин С-гээр маш баялаг учраас маш чадалтай ‘*чөлөөт радикалыг саармагжуулагч’ бөгөөд *коллаген багасахаас сэргийлж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
- Бөглөрсөн нүх сүвийг багасгаж бохирдол арилгах үйлчилгээтэй
- Арьсны үхсэн эсүүдийг зөөлөн гуужуулан арьсыг цайруулж нөсөө багасгах үйлчилгээ үзүүлнэ
- Батга болон батганы сорвитой тэмцэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.