АнаГейн комплекс [AnaGainTM]
Швейцар улсын Mibelle Biochemistry компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Pisum sativum (pea) sprout extract [вандуйн нахианаас гаргаж авсан ханд; уг ургамал нь Газар Дундын Тэнгисийн бүс нутгаас үүсэл гаралтай бөгөөд үрийг нь хоолонд өргөнөөр ашигладаг билээ]

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:
Вандуйн нахианаас гаргаж авсан хандыг агуулдаг тул
- үс уналтыг багасгахад тусална
- үс ургах процессыг идэвхжүүлнэ
- үсний амьдралын циклийг уртасгана
Хүн дээр хийсэн нэгэн судалгаа дараах үр дүнд хүрсэн байна:
- Туршилтад оролцсон хүмүүсийн үсний ургалт нь 3 сарын дотор 78%-иар ихэссэн
- Үсний тэсвэртэй байдал нэмэгдэж харагдах байдал нь сайжирсан
Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:
Үс нь ихээр унадаг хүнд нэн ач тустай.