АннонаСэнс СиЭлАр (аннона черимола жимсний ханд) [AnnonaSense CLRTM (annona cherimola fruit extract)]

Герман улсын Chemisches Laboratorium Dr. Kurt Richter GmbH компанийн бүтээл бөгөөд Annona cherimola (cherimoya) модны жимснээс гаргаж авсан ханд билээ. Энэхүү мод нь Өмнөд Америкийн Андын нуруунаас үүсэл гаралтай гэлцдэг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Ханд нь онцгой *пептид молекулуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь арьсан дахь эндоканнабиноид системийг (endocannabinoid system) дэмждэг байгаа. Ингэснээр арьсанд өрнөх үрэвслийн урвал, процессууд багасаж улмаар арьсны баланс тогтохын зэрэгцээ эмзэгшил буурч загатнаа болон улайлт багасна
Endocannabinoid system гэж юу вэ?
Шинжлэх ухааны ертөнцөд олж нээгдээд удаагүй бөгөөд бүх амьтан, хүний биед байдаг биологийн систем юм. Бид бүхэн мэдрэлийн систем (nervous system), лимфийн систем (lymphatic system), цусны эргэлтийн систем (circulatory system), амьсгалын систем (respiratory system), хоол боловсруулах систем (digestive system) гэх мэтийн ач холбогдлыг сайн мэддэг бол эндоканнабиноид систем нь хүний биед маш чухал үүрэг бас гүйцэтгэдгийг мэдэх цаг нь иржээ. Энэхүү систем нь хүний биед өрнөдөг маш олон урвал, процессуудыг зохицуулж балансалдаг (жишээлбэл, дархлааны хариу үйлдэл, эсийн хоорондох харилцаа холбоо, хоолны дуршил, бодисын солилцоо, ой тогтоолт, стресс, сэтгэл хөдлөл, энергийн баланс, дулаан ялгаруулалт, үрэвсэл гэх мэт). Энэхүү системээ дэмжихийн тулд дараах зүйлсийг хийхийг санал болгож байна:
- Хар шоколад, кофе, цай, пробиотик ууж, идэж хэрэглэх
- Гормоноо тогтмол шалгуулж байх
- Дасгал сайн хийх
- Омега-3-аар баялаг хоол (загас) идэж хэрэглэх
- Жимс, ногоо сайн идэж хэрэглэх
- Адаптоген (adaptogen) буюу бие физиологийн процессуудыг тогтворжуулж тэнцвэржүүлэх чадвартай эмийн ургамал хэрэглэх (жишээлбэл, cherimoya жимс, хүн орхоодой (ginseng), чихэр өвс (licorice), амла жимсгэнэ (amla berry))
Ямар арьсанд тохирох вэ?:
Эмзэгшсэн, үрэвссэн бүх төрлийн арьсанд тохирно.
*Пептид (peptide)
Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.