Хулсны нүүрсний нунтаг [bamboo charcoal powder]

Дор хаяж 5 жилийн турш ургасан хулс модны хэсгүүдийг зууханд 800-1200°C-ын температурт түлж нүүрс болгон нунтагласан бүтээгдэхүүн юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсны нүх сүвэнд гүн байгаа аливаа хор, бохирдол, бактерийг шингээж авах чадвартай тул арьсыг маш сайн цэвэрлэнэ
  • Арьсны үхсэн эсүүдийг гуужуулж арилгахад тусална
  • Бактери, бохирдлын эсрэг үйлчилгээтэй тул батгашилтыг багасгана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа бохирдолтой арьсанд нэн ач тустай.