Хулсны ханд [bambusa vulgaris (bamboo) extract]

Панда баавгайн иддэг гол ургамал болох хулсны иш, навчнаас гаргаж авдаг ханд билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй
- Арьсыг маш сайн цэвэрлэж илүүдэл тослогийг арилган нүхжилт багасгана
- Силикон элементийг (silicon) агуулснаар *коллагены үйлдвэрлэлийг дэмжиж үрчлээс үүсэхээс сэргийлэн арьсны уян хатан болон бат бөх байдлыг сайжруулна
- *Чөлөөт радикалтай тэмцэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бохирдолтой, тослог, холимог арьсанд нэн ач тустай.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.