Зөгийн лав тос [cera alba (beeswax)]

Зөгийнүүд энэхүү лав тосоороо сархинагаа (honeycomb) барьдаг билээ. Сархинагтаа зөгийн бал болон өндөгнүүдээ хадгалдаг юм.

сархинаг

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Хюмектант (humectant) аргаар буюу агаараас чийгшил татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны гадаргууг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах бөгөөд арьсыг зөөлрүүлнэ
  • Арьсыг хамгаалах давхарга бий болгосноор арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаалахын зэрэгцээ чийгшил хадгална

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.