Бета-глюкан [sodium carboxymethyl beta-glucan]

Бета-глюкан нь олон төрлийн мөөг, мөөгөнцөр (ялангуяа исгэгч), ургамал, замаг болон овьёосноос гаргаж авдаг *полисахарид юм. Sodium carboxymethyl beta-glucan нь илүү тогтвортой хэлбэр нь юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Дархлаа сайжруулах шинж чанартай тул шарх эдгээж үрэвсэл даран арьсыг тайвшруулдаг
  • *Чөлөөт радикалтай тэмцэж үрчлээс багасгахад нэмэртэй байдаг
  • *Хюмектант чийгшүүлэгч бөгөөд чийгшлийг урт хугацаагаар хадгалж чаддаг
  • Бета-глюкан молекулууд нь хоорондоо нийлж нимгэн давхаргыг арьсан дээр бий болгодог бөгөөд энэхүү давхарга нь эмзэг арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаалдаг 

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа хуурайшсан, үрэвссэн, улайсан, эмзэг арьсанд нэн ач тустай.

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.