Биотилис [Biotilys®]

Франц улсын GREENTECH компанийн бүтээл бөгөөд Lactobacillus pentosus хэмээх ашигтай бактерийн исгэх үйл явцаар гаргаж авсан бүтээгдэхүүн юм (Lactobacillus ferment lysate).
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсыг хамгаалах давхаргыг дэмжиж тордсоноор арьс нөхөн төлжих үйл явцыг хурдасгаж арьсыг гаднын нөлөө, бохирдлоос хамгаална
- Арьсны улайлт багасаж, арьс илүү чийглэг, толигор болон тайвширсан байх болно
- Арьсны *микробиотик тэнцвэрийг бий болгоно
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Микробиотик тэнцвэр (microbiotic balance)
Арьсны гадаргуун дээр оршин тогтнодог микроорганизмын экосистем байдаг бөгөөд энэ нь арьсыг аливаа гаднын хор хөнөөлөөс хамгаалах үүрэгтэй юм. Уг экосистем тэнцвэртэй байснаар арьс эрүүлждэг/эрүүл байдлаа хадгалдаг билээ.