Өнгөгүй, анхилуун цэцгийн үнэртэй шингэн тос бөгөөд алтан товч цэцгээс гаргаж авдаг амин тосны (essential oil) гол бүрэлдэхүүн хэсэг юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсыг тайвшруулж үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- *Антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсыг цайруулж нөсөө толбо багасгах ач холбогдолтой
Аливаа бүтээгдэхүүн дэх бусад идэвхт бодисуудыг арьсанд сайн шингэхэд нь тусалдаг учраас арьсанд муу шингэдэг бодисуудтай бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг гэнэ. Далимд нь тухайн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг анхилуун үнэртэй болгодог байна.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.