Body Sun Lotion SPF 50+

  • Биеийн арьсыг нарны хорт туяанаас хамгаалах SPF 50+-тай, нарны тос 
  • Ус үл нэвтрүүлэх шинж чанартай тос бөгөөд арьсыг нарны хорт UVA, UVB туяанаас үүдэлтэй гэмтлээс эрчимтэй хамгаална 
  • Ус үл нэвтрүүлэх шинж чанартай гэдэг нь арьсаа усанд хүргэсэн эсвэл хөлс гарсан тохиолдолд ч арьсыг нарнаас хамгаалж чадна гэсэн үг билээ
  • Агуулагдаж буй глицерин болон пантенол бодисууд нь арьсыг чийгшүүлж хуурайшихаас нь сэргийлнэ
  • Агуулагдаж буй витамин E нь нарны хорт туяанаас үүдэлтэй хөгшрөлттэй тэмцэнэ
  • Хөнгөн бүтэцтэй тул арьсанд амархан түрхэгдэж хурдан шингэх бөгөөд торгон, зөөлөн мэдрэмж төрүүлнэ 
  • Биеийн бүх төрлийн арьсанд тохирно 
  • Парабен, минерал тос, PEG агуулсан эмульсжүүлэгч болон өнгө оруулагч агуулаагүй

Хэрэглэх заавар

Биеэ наранд шарахаас өмнө биеийн арьсандаа түрхэнэ. Шаардлагатай бол өдрийн турш хэд хэдэн удаа түрхэж хэрэглэх боломжтой.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

глицерин

нарны UVA, UVB туяанаас хамгаалах фильтер бодисууд

карнуба лав тос

витамин Е [tocopheryl acetate хэлбэрийг агуулдаг]

пантенол

будааны хивгээс гаргаж авсан лав тос

сквалан

ЛараКейр А200