Кальцийн сульфат дигидрат [calcium sulfate dihydrate]

Algo Vital Mask бүтээгдэхүүнд агуулагддаг бодис юм. Algo Vital Mask нь замгаас гаргаж авдаг алгиний хүчлийг (algin) бас агуулдаг байгаа. Энэ нь (C6H8O6)n химийн томьёотой *полисахарид бөгөөд бор замгийн эсийн хананд байдаг билээ.
алгиний хүчил
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Кальцийн сульфат дигидрат болон алгиний хүчил хоёр нь устай холигдмогц гель болдог бөгөөд энэхүү гель матрикст бүтээгдэхүүний бусад идэвхт бодисууд маань байрласнаар арьсанд илүү амархан шингэж чаддаг
- Мөн түүнчлэн энэхүү гель матрикс нь арьсны гадаргуугаас хор, бохирдлыг өөртөө шингээж авч, хүчилтөрөгчийн солилцоог дэмждэг билээ
Кальцийн сульфат нь хуурай (anhydrous form) болон ус агуулсан (hydrous form) гэсэн 2 хэлбэрээр байдаг. Хуурай хэлбэр нь косметик бүтээгдэхүүнүүдэд өнгө оруулагчаар ашиглагддаг. Ус агуулсан хэлбэр нь холбогч бодис буюу аливаа бүтээгдэхүүний найрлага дахь бодисуудыг хамтад нь байлгаж өгдөг ач холбогдолтой юм. Кальцийн сульфат дигидрат нь ус агуулсан хэлбэр билээ.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.