Камелиа синензис ургамлын навчнаас гаргаж авсан ханд [camellia sinensis (tea plant) leaf extract]
Энэхүү ургамал нь Зүүн Өмнөд Азиас үүсэл гаралтай бөгөөд навчны ханд нь олон төрлийн ач тустай молекулаар баялаг, жишээлбэл полифенол (polyphenol) (ялангуяа catechin), фенолын хүчил (phenolic acid), *флавоноид, *амин хүчил, *полисахарид, уураг болон микроэлементүүд.

Tea plant гэсэн өөр нэршилтэй бөгөөд энэхүү ургамлыг ашиглан олон төрлийн цай гаргаж бид бүхэн өдөр тутамдаа хэрэглэж болдог
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- *Чөлөөт радикалтай тэмцэнэ
- Кафеин (caffeine) агуулдаг тул арьсанд тамир тэнхээ өгнө
- Таннин (tannin) молекулуудыг агуулдаг тул *астрингент үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.
*Астрингент (astringent)
Арьсны илүүдэл тослогийг арилгадаг, нүх сүв агшаадаг, арьс чангалдаг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг болон хуурайшуулах шинж чанартай гэсэн үг билээ. Астрингент чанартай бүтээгдэхүүнийг хуурай, эмзэг арьснаас аль болох хол байлгаж харин батгашилттай, тослог арьсанд сайн тохирдог гэдэг.