Камфор [camphor]

Ази тивээс үүсэл гаралтай гавар модны их биеэс нь гаргаж авдаг тос юм. Тос нь камфор (camphor) молекулыг голцуу агуулдаг бөгөөд энэ нь C10H16O химийн томьёотой терпеноид (terpenoid) төрлийн бодис юм.
гавар мод
камфор молекул
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Камфор молекул нь
- бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул загатнасан, үрэвссэн арьсыг тайвшруулна
- *эластин болон *коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг учраас хөгшрөлтийн эсрэг ач холбогдолтой
- шарх, сорви, ялангуяа түлэгдэлт эдгээж сэнгэнэсэн мэдрэмж төрүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.