Кэндл бууш цэцгийн навчны ханд [cassia alata (candle bush) leaf extract]

Мексик улсаас үүсэл гаралтай кэндл бууш цэцгийн навчнаас гаргаж авсан ханд юм. Кэндл бууш нь эмийн ургамал бөгөөд уламжлалт эмчилгээнд элбэг хэрэглэгддэг. Хандалж уувал өт зайлуулах, өтгөн хаталтыг болиулах болон хавдрын эсрэг ач холбогдолтой байдаг гэнэ. Суринам улсад энэхүү цэцгийг батгашилттай, идээлчихсэн, мөөгөнцөртчихсөн, атопик дерматит (atopic dermatitis), экземтэй (eczema) арьсанд ихээр хэрэглэдэг гэнэ.
экзем
атопик дерматит
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна үрэвсэл дарж *чөлөөт радикалтай тэмцдэг тул элдэв янзын арьсны өвчнүүдийг эдгээхэд ихээр ашигладаг
- Арьс нөхөн төлжүүлэх болон нарны хорт туяанаас хамгаалах үйлчилгээ үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, ялангуяа бохирдолтой, үрэвссэн арьсанд нэн ач тустай.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.