Капилия Лонга комплекс [Capilia LongaPPF]

Испани улсын Vytrus Biotech компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Curcuma longa (turmeric) rhizome extract [турмерик ургамлын үндэснээс гаргаж авсан ханд; уг ургамал нь Энэтхэг болон Зүүн Өмнөд Азиас үүсэл гаралтай бөгөөд үндсийг нь хоолонд өргөнөөр ашигладаг билээ]

     

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

Турмерик ургамлын үндэснээс гаргаж авсан хандыг агуулдаг тул

  • үсний чанар, өтгөн байдал болон ургалтыг сайжруулж дэмжинэ
  • үс уналтыг хойшлуулж үсний амьдралын циклийг дахин шинээр эхлүүлнэ
  • үсний уутанцрын нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ
  • цусны эргэлтийг өдөөж улмаар үсний булцуунд очих тэжээлийн хангамжийг ихэсгэнэ

Эсэн дээр хийсэн нэгэн туршилт нь уг комплекс бүтээгдэхүүнийг үс уналтын эсрэг алтан стандарт хэмээн тооцогддог minoxidil хэмээх бодисоос дутахааргүй сайн үйлчилгээтэйг харуулжээ.

Хүн дээр хийсэн нэгэн туршилтад үс уналттай тэмцэж байсан 40 хүн оролцож 6 сарын турш уг комплекс бүтээгдэхүүнийг үс, хуйхандаа түрхэж хэрэглэсэн бөгөөд дараах үр дүнд хүрсэн байна:

  • Үс уналт 89 хүртэлх %-иар буурсан
  • Үсний өтгөн байдал 52 хүртэлх %-иар ихэссэн
  • Ургах үе шатдаа байх үсний тоо ихсэж идэвхгүй үе шатдаа байх үсний тоо багассан

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Үс нь ихээр унадаг хүнд нэн ач тустай.