Карнуба лав тос [copernicia cerifera cera (carnauba wax)]

Бразил улсын зүүн хойд нутгаар ургадаг Copernicia prunifera буюу carnauba хэмээх дал модны навчнаас гаргаж авдаг лав тос билээ. Уг лав тос нь өндөр хайлах температуртай тул олон төрлийн бүтээгдэхүүнд хатууруулах бодисоор ашиглагддаг (жишээлбэл, уруулын будаг, уруул өнгөлөгч гэх мэт). Carnauba дал мод нь хуурай улирлын үеэр навчнуудынхаа дээд болон доод гадаргуу дээр нь энэхүү лав тосоо ялгаруулдаг бөгөөд улмаар тус аргаар навчнуудаа хуурайшихаас нь хамгаалдаг юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Наалдамтгай мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд арьсыг чийгшлийн алдагдал болон гаднын сөрөг хүчин нөлөөнөөс сайн хамгаална.

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.