Кастор ургамлын үрийн тос [ricinus communis (castor) seed oil]

Ricinus communis гэсэн латин нэртэй ургамлын үрээс гаргаж авсан тос юм. Уг ургамал нь Африк тивээс үүсэл гаралтай билээ. Үрийн тос нь рицинолын *тосон хүчлээр (ricinoleic acid) тун баялаг бөгөөд уг тосон хүчил нь омега-9 буюу ханаагүй төрлийн тосон хүчил юм. Кастор тос нь ууж хэрэглэхэд өтгөн хаталтыг зогсоож хоол боловсруулалтад эерэг нөлөө үзүүлдэг.  

Арьсанд үзүүлэх үйлчилгээ: 

  • Агуулагддаг рицинолын тосон хүчил нь үрэвсэл дарж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул батгатай маш сайн тэмцэнэ
  • Арьсыг зөөлрүүлэн толигор болгож чийгшил хадгална
  • Арьсан дахь *коллаген болон *эластины үйлдвэрлэлийг өдөөснөөр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Жигд бус арьсны өнгийг нөхөн сэргээнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Тосон хүчил (fatty acid)

Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.