Ceraderm Professional Cream

  • Бүх төрлийн арьсанд тохирох, нүүр болон биеийн массажны крем 
  • Арьсыг хамгаалах тосон давхаргын үйл ажиллагааг дэмжиж хуурайшилтаас урьдчилан сэргийлнэ
  • Арьсыг тэнцвэрт байдалд оруулж чийгшүүлэн тайвшруулна 
  • Арьсанд түрхэж иллэг хийхэд бөмбөрөхгүй бөгөөд гулгаж буй мэдрэмж төрнө
  • Зөөлөн, хөнгөн бүтэцтэй ба бага зэргийн анхилуун үнэртэй 
  • Парабен, минерал тос, өнгө оруулагч болон PEG агуулсан эмульсжүүлэгч агуулаагүй

Хэрэглэх заавар

Иллэг хийх гэж байгаа арьсан хэсэгт түрхэн иллэг хийнэ. 

Идэвхт бодистой тэжээл өгөх зорилгоор үйлчлүүлэгчийн арьсны онцлог, нөхцөлд тохирох Шраммек брэндийн дурын ампулыг арьсанд эхэлж түрхээд дараа нь уг кремтэй иллэгийг гүйцэтгээрэй.

Онцлох найрлага

(зургууд дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь уншина уу)

глицерин

шеа самрын тос

Гидролайт 5

жожобаны тос

оливын тос

улаан буудайн уураг

керамид

витамин Е [tocopherol хэлбэрийг агуулдаг]

витамин C [ascorbyl palmitate хэлбэрийг агуулдаг]