Дефенсил комплекс [Defensil®]
Швейцар улсын Rahn AG компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Echium plantagineum seed oil [экиюм плантагинеюм цэцгийн үрийн тос; уг цэцэг нь Өмнөд Европ, Баруун Өмнөд Ази болон Хойд Африкаас үүсэл гаралтай бөгөөд үрийн тос нь арьсанд хэрэгтэй *тосон хүчлээр баялаг юм]

- Helianthus annuus (sunflower) seed oil unsaponifiables [наран цэцгийн үрийн тосны натрийн гидроксидтой (sodium hydroxide) холигдож хөөсөрдөггүй бүрэлдэхүүн хэсгүүд]
- Cardiospermum halicacabum flower/leaf/vine extract [кардиоспермум халикакабум ургамлын ханд; уг ургамал нь Мексик улсаас үүсэл гаралтай бөгөөд balloon vine гэсэн өөр нэршилтэй юм]

- Tocopherol [токоферол; витамин E-ний өөр нэршил]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Экиюм плантагинеюм цэцгийн үрийн тос нь арьсыг хамгаалах тосон давхаргыг бэхжүүлдэг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
- Наран цэцгийн үрийн тосны натрийн гидроксидтой холигдож хөөсөрдөггүй бүрэлдэхүүн хэсгүүд нь дараах молекулуудыг арьсанд хангаж өгнө:
-
- *фитостерол → үрэвсэл дарна, арьсыг хамгаалах давхаргыг дэмжинэ
- токоферол → *антиоксидант, үрэвсэл дарна
- *сквален → үрэвсэл дарна, арьсны чийгшлийг хадгалж өгнө
- Кардиоспермум халикакабумын ханд нь харшсан, үрэвссэн болон загатнасан арьсыг хамгаалж үрэвсэл даран тайвшруулах бөгөөд бактерийн эсрэг нөлөө үзүүлнэ
Энэхүү комплекс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд улайлт багасгадаг, арьс тайвшруулдаг мөн загатнаа арилгадаг гэнэ.
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ үрэвссэн, загатнасан, эмзэг арьсанд нэн ач тустай.
*Тосон хүчил (fatty acid)
Хүний бие махбод болон хоол хүнсэн дэх тосыг бүрдүүлдэг гол бүрэлдэхүүн хэсэг нь тосон хүчил байдаг бөгөөд ихэвчлэн гурав гурваараа глицерин (glycerin) хэмээх молекултай холбогдож улмаар триглицерид (triglyceride) хэлбэрээр оршдог билээ. Тосон хүчил нь ханаагүй болон ханасан гээд хоёр төрөлтэй байдаг. Ханасан тосон хүчлээр баялаг хоол хүнс нь масло, амьтны өөх тос гэх мэт байдаг бол ханаагүй тосон хүчлээр баялаг нь ихэвчлэн ургамлын гаралтай тоснууд байдаг (оливын тос, наран цэцгийн тос, маалингын тос гэх мэт).
*Фитостерол (phytosterol)
Ургамлын эсийн мембран гадаргууд (cell membrane) ихэвчлэн олддог молекул бөгөөд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хүний бие махбод дахь холестеринтой (cholesterol) төстэй бүтэцтэй тул идэж хэрэглэснээр биеийн холестерины хэмжээг бууруулах чадвартай мөн арьсанд хэрэглэснээр арьсыг хамгаалах тосон давхаргыг дэмжиж чийгшлийн алдагдлыг бууруулж үрэвсэл дарах үйлчилгээтэй билээ.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Сквален (squalene)
(C₅H₈)₆ химийн томьёотой сквален нь аварга загасны элэгний тосноос анх гаргаж авч байсан түүхтэй бөгөөд хүний арьсан дахь тосны булчирхайнаас ч бас ялгарч арьсыг хамгаалдаг, өнгөгүй, ханаагүй төрлийн тосон молекул билээ (себум тосны ойролцоогоор 12%-ийг бүрдүүлдэг юм).