Диатомит дэлхий [solum diatomeae (diatomaceous earth)]

Диатом хэмээх нэг эст замгийн чулуужсан үлдэгдлийн нунтаг юм. Уг замгийн эсийн хана нь силикон диоксидоос (silicon dioxide/silica) бүрдсэн байдаг тул энэхүү нунтгийн 80%-90% нь силикон диоксид билээ. Идэж хэрэглэгдэхэд холестерины түвшнийг бууруулах, өтгөн хаталт зогсоох, арьс, шүд, үс, хумс, ясны эрүүл байдлыг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.
диатом
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Үхсэн эсүүдийг гуужуулж батга болон батганы сорвийг эмчилнэ
- *Коллагены задралаас сэргийлж коллаген хадгалахад тусална
- Арьсны уян хатан байдлыг сайжруулна
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
- Арьсны илүүдэл тослогийг шингээж авна
Ямар арьсанд тохирох вэ?:
Энгийн, холимог, тослог арьсанд сайн тохирно.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.