Эликс-Ир комплекс [Elix-IRTM]

Франц улсын Lucas Meyer Cosmetics компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
  • Polygonum aviculare extract [шувуун тарна ургамлын ханд; уг ургамал нь Европ тивээс үүсэл гаралтай бөгөөд prostrate knotweed гэсэн өөр нэршилтэй юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

Шувуун тарна ургамлын ханд нь

  • *антиоксидант *флавоноид молекулуудаар баялаг бөгөөд нарны туяанаас болдог хөгшрөлттэй холбоотой катепсин Жи (cathepsin G) болон матрикс металлопротеиназ (matrix metalloproteinase/MMP) *ферментүүдийн үйл ажиллагааг зогсоодог. Ингэснээр нарны *хэт улаан туяа болон *нил ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж *жинхэнэ арьсны давхарга дахь *коллаген болон *эластин мяндаснуудыг хамгаалдаг. Улмаар арьсны чанга болон уян хатан байдлыг хадгалж үрчлээс үүсэхээс сэргийлдэг байна

Ямар арьсанд тохирох вэ?:

Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Глицерин (glycerin)

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Флавоноид (flavonoid)

Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Хэт улаан туяа (IR/infrared radiation)

Нарны туяаны 50 хувь нь нүдэнд харагддаг туяа (visible light), 45 хувь нь хэт улаан туяа (infrared radiation), 5 хувь нь нил ягаан туяа (UV radiation) байдаг. Хэт улаан туяа болон нил ягаан туяа хоёр нь арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг (хөгшрөлт, нөсөө толбо, үрчлээс, гэмтэл, түлэгдэлт гэх мэт). Нил ягаан туяа нь UVA, UVB, UVC гэж дотроо хуваагддаг ба зөвхөн UVA, UVB туяа нь манай гаригийн гадаргуу хүртэл хүрч бид бүхний арьс руу нэвтэрч чаддаг байгаа. Хэт улаан туяа нь мөн адил арьсанд нэвтэрдэг бөгөөд нил ягаан туяанаас ч илүү гүн арьс руу нэвтэрдэг билээ. UVA туяа нь хөгшрөлтийн процесст хувь нэмэр оруулдаг бол UVB туяа нь арьсны түлэгдэлт, бүүр цаашлаад арьсны хавдарт ч хүргэж болзошгүй. Харин хэт улаан туяа нь хөгшрөлтийн процесст маш ихээр хувь нэмэр оруулдаг байгаа.   

*Нил ягаан туяа (UV/ultraviolet radiation)

*Дермис буюу жинхэнэ арьсны давхарга (dermis)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Эластин (elastin)

Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.