Папайа болон хан боргоцой жимснээс гаргаж авсан ферментүүд [enzymes from papaya and pineapple (carica papaya fruit extract, ananas sativus fruit extract)]

Папайа жимснээс гаргаж авсан *ферментийг папаин (papain) гэдэг бол хан боргоцойн ишнээс гаргаж авсан ферментийг бромелаин (bromelain) гэдэг. Эдгээр ферментүүд нь уураг, *пептид молекулуудыг задалдаг үйлчилгээтэй юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсны хамгийн дээд давхарга болох *эвэрлэг давхарга дахь *кератин уургийг задалж үхсэн эсүүдийг гуужуулдаг. Ингэснээр арьсыг гэрэлтүүлж толигор болгоно. Гүн боловч зөөлөн төрлийн гуужилт тул эмзэг арьсанд ч хүртэл тохиромжтой (гэхдээ хүн бүрийн арьс өөр реакци өгдөг учраас эмзэг арьсны багахан хэсэг дээр туршсан нь ер нь найдвартай шүү)
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Фермент (enzyme)
Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ.
*Пептид (peptide)
Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.
*Эвэрлэг давхарга (stratum corneum)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis). Өнгөн давхарга нь өөрөө дотроо хэд хэдэн давхаргатай бөгөөд эдгээр давхаргуудын хамгийн дээд давхаргыг эвэрлэг давхарга буюу stratum corneum гэдэг.
*Кератин (keratin)
Кератин нь үс, хумс, арьсны хамгийн дээд давхаргыг бүрдүүлдэг уураг билээ. Үсний 95% нь гэхэд л кератинаас бүрдсэн байдаг. Кератин нь үс, хумсыг эрүүл байлгаж, арьсыг дэмжиж, шарх сорвийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний биед 54 төрлийн кератин уураг байдаг гэнэ.