Эпидермист [Epidermist]

Франц улсын CODIF Technologie Naturelle компанийн бүтээл бөгөөд Францын хойд бүс нутгийн Абер Бенойт голд амьдардаг планктон микроорганизмын үйлдвэрлэдэг экзополисахарид юм. Энэхүү *полисахарид нь голцуу галактоз сахран молекул (galactose) болон Эн-асетил глюкозамин молекулаас (N-acetyl glucosamine) бүрдсэн байдаг. Бактери мэтийн микроорганизмууд нь олон төрлийн полисахарид үйлдвэрлэдэг. Эдгээрийн дундаас онцлох төрлүүд нь эсийн дотор байх полисахарид (intracellular polysaccharide), бүтцийн полисахарид (structural polysaccharide) болон эсийн гадна байх полисахарид (экзополисахарид/exopolysaccharide буюу extracellular polysaccharide).   

Абер Бенойт

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсны өөрийгөө шинэчлэх процессыг сайжруулна
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй *пептид молекулуудыг өдөөнө
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Арьсыг чийгшүүлдэг *гиалуроны хүчлийн үйлдвэрлэлийг ихэсгэж арьсны өөрийгөө чийгшүүлэх чадварыг нь сайжруулна
  • Нүхжилт багасгана

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ бохирдолтой, гэмтсэн, хуурайшсан арьсанд нэн ач тустай.

*Полисахарид (polysaccharide)

Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.

*Пептид (peptide)

Амин хүчил молекулуудаас (amino acid) бүрдсэн урт гинжин молекул бөгөөд уургийг (protein) бүрдүүлдэг билээ.

*Гиалуроны хүчил (hyaluronic acid)

Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.