ИПиЭс Сийфийл [EPS SeafillTM]
Франц улсын CODIF Technologie Naturelle компанийн бүтээл бөгөөд альтеромонас маклеодий хэмээх бактерийн исгэх урвалаар гаргаж авсан *полисахарид билээ (Alteromonas macleodii ferment extract). Уг бактери нь далайн гүнд амьдардаг юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсанд тамир тэнхээ оруулна
- Чийгшил хадгалж арьсыг чийгшүүлнэ
- Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг тайвшруулна
- Арьсыг толигор, уян хатан болгоно
- Арьсны үрчлээс багасгана
- Арьсыг дор нь чангална
- *Коллаген болон *эластины үйлдвэрлэлийг өдөөнө
Уг бүтээлийг хүн дээр туршсан нэгэн судалгаа нь үрчлээсийг 15 минутын дараа 16%-иар, 3 цагийн дараа дахиад 15%-иар багасгасан байсныг харуулжээ:

Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.
*Полисахарид (polysaccharide)
Сахран молекулуудаас бүрдсэн урт гинжин молекул бөгөөд тодорхой төрлийн нүүрс усыг (carbohydrate) бүрдүүлдэг билээ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Эластин (elastin)
Хүний биед үйлдвэрлэгддэг уураг билээ. Эластин нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг уян хатан байлгаж сунах чадвартай болгож өгдөг (татаж сунгавал буцаад хэвийн хэлбэр лүүгээ ордог). Гэхдээ нас ахих тусам эластины хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.