Этанол [alcohol denat. (ethanol)]

С2Н5ОН химийн томьёотой алкохол билээ. Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагын жагсаалтад этанолыг Alcohol Denat. эсвэл SD Alcohol гээд бичсэн байдаг.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Этанолыг хэд хэдэн шалтгааны улмаас гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашигладаг:
- Сайн уусгагч [зарим бодисыг (ялангуяа тосон бодис) ус уусгаж чаддаггүй тул этанолыг хэрэглэдэг байгаа]
- Маш амархан ууршдаг тул аливаа бүтээгдэхүүнийг арьсанд амархан тарааж түрхэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа түрхдэг тосны бүтцийг хөнгөн болгож, сэнгэнэсэн мэдрэмж төрүүлдэг
- Зарим идэвхт бодисуудыг арьсанд илүү гүн нэвтрэхэд тусалдаг
Ямар арьсанд тохирох вэ?:
Энгийн, холимог, тослог арьсанд илүү тохиромжтой.
Аль Шраммекийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа вэ?:
Gel Super Purifiant болон бусад бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээгээр агуулагддаг