Айбрайт цэцгийн ханд [euphrasia officinalis (eyebright) extract]

Euphrasia officinalis гэсэн латин нэртэй бөгөөд Европ тивээс үүсэл гаралтай ургамал билээ. Хандыг нь иш, навч, цэцгээс нь гаргаж авдаг ба таннин (tannin), *флавоноид, лигнан (lignan) болон аүкүбин (aucubin) гэсэн молекулуудаар баялаг юм. Нүдний арьсанд түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамал гэнэ.
Нүдний арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Үрэвслийн эсрэг болон тайвшруулах үйлчилгээтэй тул аливаа нүд, нүд орчмын арьсан дахь үрэвслийг дарж хаван буулгахын сацуу улайлт багасгаж маш хурдан тайвшруулна
- Нүдэн дээр гарсан өвдөг, блефарит (blepharitis), конжунктивитис (conjunctivitis) болон нүдний доорх хар хүрээтэй тэмцэнэ
блефарит
конжунктивитис
- Витамин, эрдэс агуулдаг тул ядарч туйлдсан нүдэнд маш нэмэртэй
Ямар арьсанд тохирох вэ?:
Ядарсан, үрэвссэн, өвчилсөн нүдний арьсанд нэн ач тустай.
*Флавоноид (flavonoid)
Жимс, ногоо, ургамалд агуулагддаг фитободисууд бөгөөд тэдгээрийн өнгийг нь тодорхой хэмжээгээр хангаж өгдөг пигмент юм.