Айфектив комплекс [EyefectiveTM]
Испани улсын Provital компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд нүдний арьсанд зориулагдсан билээ, онцлох найрлага нь:
- Glycerin [*глицерин; *хюмектант чийгшүүлэгч бөгөөд бага зэргийн бактерийн эсрэг нөлөөтэй]
- Jasminum sambac flower extract [жасмин цэцгийн ханд; Ази тивийн халуун орны бүс нутгаас үүсэл гаралтай бөгөөд arabian jasmine гэсэн өөр нэршилтэй юм]

- Crataegus monogyna flower extract [кратаегус моногина цэцгийн ханд; Европ, Хойд Баруун Африк болон Баруун Азиас үүсэл гаралтай бөгөөд common hawthorn гэсэн өөр нэршилтэй юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Дээрх цэцгүүдийн хандыг агуулдаг тул
- *коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж микро цусны эргэлтийг сайжруулан *гликац урвалын эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- нүдний дээд зовхийг өргөж унжсан байдлыг нь багасгана
- нүдний доорх хар хүрээг багасгана
- нүдний хажуу талын үрчлээсийг багасгана
Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн нүдний арьсанд нэн ач тустай.
*Глицерин (glycerin)
Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Гликац урвал (glycation)
Цусны эргэлтээр дамжин ирсэн сахран молекул арьсан дахь коллаген, эластинтай урвалд орж бүтцийг нь өөрчлөн улмаар коллаген болон эластин мяндаснуудыг хэврэг болгож гэмтэхэд хүргэдэг урвалыг хэлнэ. Үүний үр дүнд арьс үрчлээтэж хөгширдөг билээ. Мөн түүнчлэн гликац урвал нь чөлөөт радикалыг (free radicals) үүсгэдэг бөгөөд энэ нь бас л хөгшрөлтөд хувь нэмэр оруулдаг.