Гатулин Экспрэшн комплекс [Gatuline® Expression]
Франц улсын Gattefosse компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Acmella oleracea (paracress) extract [паракресс цэцгийн ханд; уг цэцэг нь Өмнөд Америк тивээс үүсэл гаралтай бөгөөд bio-botox гэсэн хочтой юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Паракресс цэцгийн хандыг агуулдаг тул
- үрэвсэл даран улайлт багасгаж арьсыг тайвшруулна
- булчин тайвшруулах үйлчилгээтэй тул нүдний эргэн тойрон дахь үрчлээсийг багасгахдаа мундаг
- зөвхөн нүдний эргэн тойрон дахь үрчлээс биш бас дух, амны эргэн тойрны үрчлээсийг багасгах чадвартай
Энэ бүх ашиг тус нь агуулагддаг спилантол (spilanthol) молекулын (C14H23NO) ач гавьяа.

Ямар арьсанд тохирох вэ?:
Хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.