Гатулин Спот-Лайт комплекс [Gatuline® Spot-Light]

Франц улсын Gattefosse компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Actinidia chinensis (kiwi) fruit water [киви жимсний ханд; Итали улсын кивинээс гаргаж авсан ханд билээ]

  • Sophora flavescens root extract [шар лидэр ургамлын үндэснээс гаргаж авсан ханд; уг эмийн ургамлын үндэс нь Ku Shen гэсэн нэртэй бөгөөд Азийн орнуудын уламжлалт эмчилгээнд дээр үеэс өргөнөөр хэрэглэгдсээр ирсэн түүхтэй юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Цайруулах, *чөлөөт радикалтай тэмцэх, үрэвслийн эсрэг нөлөөтэй
  • *Меланины үйлдвэрлэлийг хурдасгадаг тирозиназ (tyrosinase) *ферментийн үйл ажиллагааг зогсоох хүчтэй нөлөөтэй тул нөсөө багасгана 
  • Арьсыг гуужуулах тул арьсны дээд давхаргуудад хуримтлагдсан меланин хурдан арилна
  • Арьс цайруулах ач холбогдолтой kojic acid хэмээх хүчлээс ч илүү өндөр үр дүнтэй
  • Арьсны *эпидермис болон *дермис давхаргуудад үйлчилгээгээ үзүүлнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ нөсөө толботой арьсанд нэн ач тустай.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

*Меланин (melanin)

Арьсыг бор болгодог пигмент бөгөөд арьсанд байдаг меланоцит (melanocyte) хэмээх эсүүдийн үйлдвэрлэдэг молекул юм. Хүн бүхэн адилхан тооны меланоцит эстэй байдаг, гэхдээ бор арьстай хүмүүсийн меланоцит эсүүд меланин пигментээ илүү ихээр үйлдвэрлэдэг билээ.

*Фермент (enzyme)

Аливаа урвалыг хурдасгах үүрэгтэй онцгой уургийг хэлнэ. 

*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)

*Дермис буюу жинхэнэ арьсны давхарга (dermis)

Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)