Франц улсын GREENTECH компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:
- Hydrolyzed wheat protein [*гидролизжуулсан буудайн уураг; буудайнд байдаг глютен (gluten) уургийг *гидролиз урвалаар жижиг жижиг хэсэг болгон задалсан хэлбэр юм, улмаар арьсанд гүн шингэх боломж бүрддэг билээ]
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
Гидролизжуулсан буудайн уургийг агуулдаг тул
- арьсанд *амин хүчлүүдийг хангаж өгөхийн зэрэгцээ чийгшил хадгалан арьсны өнгөн давхарга болох *эпидермис давхаргыг чийгшүүлнэ
- арьсыг чангалах үйлчилгээтэй тул үрчлээсний эсрэг ач холбогдолтой
- арьсыг хамгаалах давхаргын функцийг сайжруулж арьсыг толигор, уян хатан болгоно
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Гидролизжуулсан (hydrolyzed)
Аливаа урт гинжин молекулыг арьсанд илүү гүн шингэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд усны молекултай урвалд оруулж жижиг жижиг хэсэг болгон тастаж богиносгосон гэсэн үг юм.
*Гидролиз урвал (hydrolysis)
Аливаа урт гинжин молекулыг арьсанд илүү гүн шингэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд усны молекултай урвалд оруулж жижиг жижиг хэсэг болгон тастаж богиносгодог урвал юм.
*Амин хүчил (amino acid)
Уургийг (protein) бүрдүүлдэг молекул билээ. Жишээлбэл, коллаген нь уураг тул тодорхой төрлийн амин хүчлүүдээс бүрддэг юм.
*Эпидермис буюу өнгөн давхарга (epidermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)