Глицерин [glycerin]

Глицерол (glycerol) гэсэн өөр нэршилтэй ба C3H8O3 химийн томьёотой бөгөөд ногоо, амьтны тосноос гаргаж авдаг, өнгөгүй, үнэргүй, бага зэрэг чихэрлэг амттай, байгалийн өтгөн шингэн бодис юм.

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Хюмектант (humectant) төрлийн чийгшүүлэгч буюу агаараас чийгшил татах эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулах байдлаар арьсны гадаргууг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалдаг

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

  • Хуйхыг чийгшлээр хангаж өгнө

Ямар үс/хуйхтай хүнд тохирох вэ?:

Бүх төрлийн үс/хуйхтай хүнд тохирно.