Гликирризиний хүчил [glycyrrhizin acid]

Энэхүү хүчлийг чихэр өвсний үндэснээс (licorice root) гаргаж авдаг бөгөөд чихэрлэг амттай билээ.

гликирризиний хүчил                чихэр өвс

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Маш хүчтэй *антиоксидант тул үрэвсэл маш сайн дарна, нарны хорт туяаны гэмтлээс сэргийлнэ, улайлт болон загатнаа багасгана, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Бактерийн үржлийг зогсоодгоороо алдартай тул батгашилттай тэмцэж шархыг цэвэрлэнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно, гэхдээ эмзэг, үрэвссэн, бохирдолтой арьсанд нэн ач тустай.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.