GREEN PEEL® Classic (Нүүр болон биеийн арьсанд хийж болно)

Ургамлын зуурмагтай иллэгийг хийх үед арьсны эвэрлэг давхарга гуужиж, цусны эргэлт, хүчилтөрөгчийн хангамж болон бодисын солилцоо ихсэж, улмаар арьсны нөхөн төлжих процесс өдөөгддөг. Энэ нь арьсны шинэчлэлтийн процессын үргэлжлэх хугацааг ердийн 28 хоногоос 5-хан хоногийн дотор хүртэл хурдасгадаг. Арьс бүрэн гуужсаны дараа шинэ, нялх хүүхдийн мэт арьс доороос гарч ирдэг. Уг эмчилгээг хийлгэснээс хойш 5 хоногийн дараа үйлчлүүлэгч салондоо эргэн ирж Beauty Finish After Care эмчилгээнд ордог. Уг эмчилгээний үеэр идэвхт бодис хүлээж авах өндөр чадвартай болсон үйлчлүүлэгчийн арьсыг гүн цэвэрлэж тэжээл өгөх маск, серум, ампул, чийгшүүлэгч тосоор торддог байгаа.

GREEN PEEL® Classic эмчилгээг дараах тохиолдлуудад гүйцэтгэж болно:

  • Наранд гэмтсэн арьс, нөсөө толбо болон үрчлээс
  • Биеийн унжсан арьс (гэдэс, гарын бугалга, гуя)
  • Бохирдолтой, тослог арьс, хар, цагаан батга
  • Сорви болон язралт