


GREEN PEEL® Hair Boost (Толгойн хуйханд хийнэ)
GREEN PEEL® ургамлын хольц болон тусгай хуйх идэвхжүүлэх массажны тусламжтайгаар үс уналт, хэврэг болсон, нарийсаж шингэрсэн үсний асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Тусгай хуйх идэвхжүүлэх массаж нь хуйхан дахь цусны эргэлтийг өдөөнө. Ургамлын хольц маань хуйханд очих хүчилтөрөгч, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлж хуйхан дахь бодисын солилцоог ихэсгэнэ. Энэ нь үсний уутанцруудыг өдөөж нөхөн төлжүүлэх нөлөө үзүүлэх бөгөөд үүний үр дүнд үсний ургалт идэвхжиж үсний уналт багасна, хэврэг үс бэхжиж зөөлөн болно. 4 долоо хоногийн зайтайгаар дор хаяж 3 удаа уг эмчилгээнд орохыг зөвлөж байна. Гэхдээ 4 долоо хоногийн зайтайгаар 6 удаагийн эмчилгээнд орвол маш үр дүнтэй байх болно.
GREEN PEEL® Hair Boost эмчилгээг дараах тохиолдлуудад гүйцэтгэж болно:
- Арагшилж буй үсний шугам, хэврэг үс, нарийсаж шингэрсэн үс
- Толгойн хаа сайгүй хэсгээр үс ихээр унах эсвэл толгойн тодорхой хэсгээр үс ихээр унах тохиолдол
- Толгойн оройн үс нарийсаж шингэрэх тохиолдол
- Гормон болон генээс улбаатай үс уналт


