Грийнт комплекс [Greenth]

БНСУ-ын The Garden of Naturalsolution компанийн бүтээсэн комплекс бүтээгдэхүүн бөгөөд онцлох найрлага нь:

  • Сarica papaya (papaya) fruit extract [папайа жимсний ханд]

  • Pyrus malus (apple) fruit extract [алимын ханд]

  • Vitis vinifera (grape) fruit extract [усан үзмийн ханд]

  • Prunus mume fruit extract [Тэнгэр уулын чавганы ханд; Хятадын Тэнгэр ууланд ургадаг, маш олон талын ач тустай жимс юм]

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

4 ногоон өнгийн жимсний ханднуудыг агуулсан энэхүү “Green Smoothie” нь арьсыг гуужуулах хүчлүүд болон *антиоксидант үйлчилгээтэй молекулуудаар баялаг тул

  • арьсыг гуужуулж *чөлөөт радикалтай эрчимтэй тэмцэнэ
  • үүнээс гадна арьсыг чийгшүүлж гэрэлтэж буй мэт харагдуулах болно

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.