Гуарана ургамлын үрийн ханд [paullinia cupana (guarana) seed extract]

Бразил улсын Амазоноос үүсэл гаралтай ургамал бөгөөд хандыг нь жимсний үрээс нь гаргаж авдаг билээ. Хүний нүдийг санагдуулдгаараа их алдартай.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Агуулагддаг кафеин (caffeine), катекин (catechin), теобромин (theobromine), теофилин (theophylline) молекулуудын ачаар *чөлөөт радикалтай маш сайн тэмцэнэ
- Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй
- Бактерийн эсрэг үйлчилгээтэй
- Кафеин бодисыг агуулдаг учраас цусны эргэлтийг сайжруулж арьсанд тамир тэнхээ оруулдаг. Энэхүү шалтгааны улмаас гуарана ургамлын хандыг целлюлитний эсрэг бүтээгдэхүүн болон эмчилгээнд ихээр ашигладаг байна
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Чөлөөт радикал (free radicals)
Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.