Herbal Mask
- GREEN PEEL® эмчилгээний үеэр ашигладаг, алдарт ургамлын хольц
- Уг онцгой хольц нь уураг, нүүрс ус, витамин, ургамлын салс, таннин, ургамлын гормон болох фитогормон, фермент, эрдэст давс болон микро элементүүдийг агуулдаг
- Тусгайлан сонгосон 9 ургамлуудын навч, цэцэг, үндэс, иш болон нахиаг нь нунтаг хэлбэрт оруулсан билээ
- Энэхүү бүтээгдэхүүнд Шраммек компанийн ургамал судлалын арвин мэдлэг болон тухайн салбарт гаргасан олон жилийн хичээл зүтгэл, туршлага шингэсэн байгаа
Хэрэглэх заавар
GREEN PEEL® эмчилгээ:
Уг ургамлын хольцыг Concentrate-тай холиод Calming Facial Foam-ноос гольфийн бөмбөгийн хэмжээг нэмж зөөлөн зуурмаг болтол хутгаж холино. Дэлгэрэнгүй зааврыг GREEN PEEL® сургалтын гарын авлага номоос олж уншина уу. Хэрэглэхээс нь өмнө сайтар хутгаарай.
Агуулагдаж буй 9 ургамлын тухай

Нугын шивэл ургамал [equisetum arvense (horsetail)] болон Голын шивэл ургамал [equisetum fluviatile (water horsetail)]
Нугын шивэл ургамал нь эртний эмийн ургамал бөгөөд үрэвслийн эсрэг болон бэхжүүлэн хамгаалах нөлөө үзүүлдэг билээ. Уг ургамал нь silicic acid буюу цахиурын хүчлийг маш ихээр агуулдгаараа онцлог. Тухайн хүчил арьсны бүтцийг сайжруулж нүх сүвний бөглөрөлтийг арилгах нөлөө үзүүлэхээс гадна холбогч эдийн уян чанарыг ихэсгэж бэхжүүлдэг юм. Нугын шивэл ургамал нь GREEN PEEL ® ургамлын хольцын хамгийн чухал ургамал нь билээ.
Бяцхан хумс цэцэг [calendula officinalis (marigold)]
Тод шар, улбар шар өнгийн цэцэгтэй энэхүү эртний эмийн ургамал нь шарх эдгээхэд нэн ач тустай байдаг. Уг цэцгийн дэлбээг эмчилгээний тос, түрхлэг, ханданд өргөнөөр ашигладаг юм. Энэхүү ургамал нь шархыг эдгээхээс гадна үрэвсэл болон бактерийн эсрэг нөлөө үзүүлж эсүүдийн хуваагдал, үржлийг идэвхжүүлдэг онцлогтой.
Зуун наст ургамал [aloe barbadensis (aloe vera)]
Зуун наст ургамал нь арьсыг сэрүүцүүлж үрэвслийн эсрэг болон шарх сорви эдгээх нөлөө үзүүлдэг тул наранд шарсны дараах арьсанд түрхдэг бүтээгдэхүүнүүдэд ашиглагдах нь элбэг билээ. Гэвч зуун наст өөр олон үйлчилгээг үзүүлдэг тул GREEN PEEL® ургамлын хольцод агуулагддаг. Уг ургамал нь олон төрлийн фермент, витамин, полисахарид, амин хүчлүүдийг агуулдаг бөгөөд арьсыг тайвшруулж чийгээр хангахын хажуугаар чийгшил хадгалдаг юм.
Алтан товч цэцэг [chamomilla recutita (chamomile)]
Ромашкаг топ эмийн ургамлуудын нэгээр зүй ёсоор тооцох нь аргагүй билээ. Энэхүү цэцэг нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөтэй ба шарх эдгээх үйлчилгээ үзүүлээд дуусахгүй бас бодисын солилцоог өдөөж аливаа эдийн нөхөн төлжилтийг дэмждэг байгаа.
Замаг [spirulina maxima (algae)]
Spirulina maxima нь цэнхэр, ногоон өнгийн замаг юм. Уг замаг нь уураг, эрдэс бодис, витаминаар баялаг бөгөөд арьсыг нөхөн төлжүүлэх, чөлөөт радикалтай тэмцэх, арьсыг чийгшүүлж толигор, зөөлөн болгох үйлчилгээтэй билээ.
Таван салаа ургамал [plantago lanceolata (ribwort)]
Уг том, өргөн навчистай ургамал нь их хэмжээний silicic acid буюу цахиурын хүчлийг агуулахаас гадна таннин болон эрдэс бодисоор баялаг билээ. Таван салаа ургамал нь гэмтсэн эсүүдийн нөхөн төлжилтийг дэмжиж эсийн өсөлт, үржлийг хурдасгадаг. Аүкүбин хэмээх бодисыг агуулдаг тул уг ургамал нь бактерийн эсрэг болон арьсны цочролыг багасгах нэмэлт үйлчилгээтэй юм. Тийм учраас таван салаа ургамлыг хорхой шавж хазсан арьсан хэсгийг эмчлэхэд ашигладаг нь түгээмэл юм.
Алаг нүдэн цэцэг [viola tricolor (pansy)]
Энэхүү цэцгийг ‘батгатай охидод ашиг тустай эмийн ургамал’ гэж хочилдог. Уг цэцэг нь каротеноид бодисууд болон салицилийн хүчлийн дайвар бодисуудыг агуулдаг тул үрэвсэлтэй, бохирдолтой арьсанд маш ач тустай. Энэхүү эмийн ургамлыг бусад өөр арьсны өвчлөлийг эмчлэхэд өргөнөөр бас ашигладаг юм. Алаг нүдэн цэцэг нь загатнаа багасгаж арьсыг тайвшруулахаас гадна бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж шарх эдгэрэх процессыг дэмждэг.
Балууна цэцэг [pulmonaria officinalis (lungwort)]
Энэхүү гоёмсог цэцэг үнэхээр гайхшируулам чадваруудтай. Эрт дээр үед уг цэцгийг уушгитай холбоотой өвчин эмгэгийг эмчлэхэд мөн шарх эдгээхэд ашигладаг байсан гэнэ. Уг цэцэг нь арьсны хамгийн дээд давхарга болох эвэрлэг давхаргыг гуужихад хүргэдэг маш онцгой үйлчилгээтэй юм. Мөн түүнчлэн астрингент нөлөө буюу арьс чангалах, нүх сүв агшаах ач холбогдолтойгоос гадна таннин, эрдэс, цахиурын хүчлээр баялаг бөгөөд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг ач тустай билээ.
GREEN PEEL® эмчилгээ нь:
- Цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй
Арьсанд цусны эргэлт нэмэгдсэнээр бодисын солилцоо идэвхжиж арьс цэвэршдэг.
- Хялгасан судаснууд дахь цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй
Хялгасан судаснууд дахь цусны эргэлт нэмэгдсэний үр дүнд арьс илүү их хүчилтөрөгч, шим тэжээлийг хүртдэг.
- Арьсны дээд давхаргыг гуужуулах ач холбогдолтой (өнгөн давхарга буюу epidermis давхаргын гуужилт)
Энэ нь арьсны нөхөн төлжих хэсгийг дахин шинэ эс үйлдвэрлэхийг нь идэвхжүүлснээр өнгөн давхаргын болон жинхэнэ арьсны дээд давхаргын хурдацтай нөхөн төлжилтөд хүргэдэг.
- Коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлж арьсны уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй
Энэ нь арьсны өнгө, бүтцийг сайжруулж чангалахаас гадна үрчлээс болон сорви багасгаж арилгадаг.
- Батгашилтыг багасгах, батгашилтаас сэргийлэх үйлчилгээтэй
Батгашилттай, бохирдсон арьстай тохиолдолд нүх сүвний бөглөрөлтийг багасгадаг. Ингэснээр хар, цагаан батгыг багасгаж дахин гарч үүсэхээс нь сэргийлдэг билээ. Мөн түүнчлэн цусны эргэлтийг сайжруулснаар арьсан дээрх болон арьсны гүнд байгаа идээт үрэвслийг арилгаж эдгээх үйлчилгээ үзүүлдэг.