Герман улсын Symrise компанийн бүтээл бөгөөд пентилин гликол молекул (pentylene glycol/1,2-pentanediol) юм. Уг бодисыг sugar cane хэмээх ургамлыг боловсруулсны дараа үлддэг эслэг материал болох багассэгаас (bagasse) гаргаж авдаг билээ.
sugar cane
багассэ
Арьсанд болон үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:
- *Хюмектант аргачлалаар арьсыг/хуйхыг чийгшүүлнэ
- Аливаа бүтээгдэхүүн дэх идэвхт бодисуудын арьсанд/хуйханд үзүүлэх үйлчилгээг нь дэмжинэ
- Маш сайн уусгагч бөгөөд бактери, хөгцийн эсрэг шинж чанартай тул аливаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгаж өгдөг. Улмаар бусад өөр химийн гаралтай *презервативыг бага ашиглах боломж бүрддэг байна
Ямар арьсанд болон үс/хуйханд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд/үс, хуйханд тохирно.
*Хюмектант (humectant)
Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.
*Презерватив (preservative)
Аливаа бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгагч бодисыг хэлнэ.