Эйч-уайРетин [HyRetin]
Чех улсын Contipro хэмээх компанийн бүтээсэн бүтээгдэхүүн бөгөөд витамин А (ретинол буюу retinol) болон *гиалуроны хүчлийг нийлүүлсэн sodium retinoyl hyaluronate хэмээх онцгой бодис юм.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Үрчлээ багасгана, арьсны уян хатан чанарыг сайжруулна, арьсны *себум тосны ялгарлыг зохицуулж тэнцвэржүүлнэ
- Арьсанд харш нөлөө үзүүлэхгүй ба арьсанд гүн нэвтэрч үйлчилгээгээ үзүүлнэ
Эсэн дээр хийсэн нэгэн туршилтын үеэр уг бодис нь үрэвслийн процессыг дэмждэг интерлюкин (interleukin) хэмээх молекулуудыг зохицуулж, *коллаген болон *фибронектиний үйлдвэрлэлийг ихэсгэжээ. Энэ нь арьсны *дермис давхаргын нягтрал, бүтцийг сайжруулдаг учиртай. Ялангуяа type I төрлийн коллагены хэмжээг нэмэгдүүлэх тал дээр бусад төрлийн ретинол молекулуудаас илүү үр дүнтэй байсан:
6 долоо хоног үргэлжилсэн, хүн дээр хийсэн нэгэн туршилтын төгсгөлд арьсны уян хатан чанар сайжирч үрчлээ илт багассан:
4 долоо хоног үргэлжилсэн, хүн дээр хийсэн нэгэн туршилтын төгсгөлд арьсан дээрх себум тосны хэмжээ 36%-иар, нүхжилт 25%-иар багассан бөгөөд арьсны улайлт болон бохирдол бас багассан:
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Гиалуроны хүчил (hyaluronic acid)
Хүний биед байдаг, (C14H21NO11)n химийн томьёотой полисахарид (polysaccharide) молекул бөгөөд ойролцоогоор 50% нь арьсанд олддог. Гиалуроны хүчил нь арьсыг чийгшилтэй байлгаж өгдөг үндсэн үүрэгтэй. Нас ахих тусам мөн нарны хорт туяаны улмаас арьсан дахь тоо хэмжээ нь багасдаг тул арьс хуурайшиж үрчлээтдэг билээ.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.
*Фибронектин (fibronectin)
Фибронектин нь хүний арьсанд байдаг нэгэн төрлийн уураг бөгөөд олон төрлийн процессуудад чухал ач холбогдол үзүүлдэг (шарх эдгээх, эдийн гэмтэл засварлах, эсийн үржил, хөдөлгөөн, хоорондох харилцаа холбоо, шинэ хялгасан судас бий болох, үрэвсэл гэх мэт). Гаднын сөрөг хүчин зүйлсээс болж мөн нас ахих тусам арьсан дахь фибронектиний тоо хэмжээ багасах, арьсанд үзүүлэх хувь нэмэр нь доройтох нь арьсны хөгшрөлт, үрчлээстэй нэн холбоотой билээ.
*Дермис буюу жинхэнэ арьсны давхарга (dermis)
Хүний арьс 3 гол давхаргатай: хамгийн доод давхарга буюу өөхөн давхарга (subcutaneous layer/hypodermis), дунд давхарга болох жинхэнэ арьсны давхарга (dermis), хамгийн дээд давхарга буюу өнгөн давхарга (epidermis)