Айви ургамлын ханд [hedera helix (ivy) leaf/stem extract]

Hedera Helix гэсэн латин нэртэй бөгөөд Хойд Америк, Европ тивд ургадаг ургамал билээ. Энэхүү ургамал нь бага зэрэг хортой тул идэж хэрэглэхээс мөн арьсанд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Тэгсэн ч гэлээ хандыг нь навч болон ишнээс нь гаргаж боловсруулдаг бөгөөд арьсанд хэрэглэхэд харш нөлөө үзүүлэхгүй юм. 

Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Сапонин (saponin) хэмээх молекулаар баялаг тул бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж экзем (eczema), батгашилт, псориаз (psoriasis) гэх мэт арьсны өвчнүүдийг мөн шархыг эдгээж эмчилнэ

экзем                  псориаз 

  • Цусны судас нарийсгаж бэхжүүлдэг тул үрчлээс багасгана
  • Астрингент (astringent) нөлөөтэй буюу илүүдэл тослогийг арилгана, нүх сүв агшаана, арьс чангална
  • Целлюлитний эсрэг нөлөөтэй  
  • Арьсыг чийгшүүлнэ

Ямар арьсанд тохирох вэ?:

Бүх төрлийн арьсанд тохирно.