Хойд Америк тивээс үүсэл гаралтай жожоба модны самраас гаргаж авдаг тос бөгөөд агууламж нь хүний ялгаруулдаг *себум тостой тун адилхан тул нүх сүв бөглөрүүлж батга гаргахгүй билээ.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Арьсны чийгшлийг хадгалж өгнө
- Бактерийн эсрэг ач холбогдолтой бөгөөд витамин Е-г агуулдаг тул *антиоксидант үйлчилгээтэй
- Себум тосны үйлдвэрлэлийг зохицуулж арьсыг тайвшруулна
- Шарх эдгэрэх процессыг хурдасгана
- Үрэвсэл дарах бөгөөд экзем (eczema), псориаз (psoriasis), батгашилт, нарны түлэгдэлтийг эмчилнэ
экзем
псориаз
- *Коллагены үйлдвэрлэлийг дэмжиж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Бүх төрлийн арьсанд тохирно.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Антиоксидант (antioxidant)
Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.