Каолин шавар [kaolin]

Цагаан өнгийн, зөөлөн шавар бөгөөд шаазан эдлэл, цаас, будаг, резин болон бусад төрлийн эд зүйл хийхэд ихээр ашиглагддаг билээ. Энэхүү шаврыг Хятад улсад байдаг Каолинг хэмээх уулын нэрээр нэрлэсэн бөгөөд тухайн уулаас зуу зуун жилийн турш малтаж гаргадаг байсан түүхтэй.
Арьсанд үзүүлэх үйлчилгээ:
- Нүх сүв бөглөрүүлэхгүйгээр мөн улайлт болон үрэвсэл бий болгохгүйгээр *себум тосыг шингээж авахаас гадна бохирдол, бактери, үхсэн эсийг бас арилгадаг байна
- Бактерийн эсрэг үйлчилгээтэй
- *Коллаген мяндсыг ихэсгэж өгөх магадлалтай гэнэ
Ямар арьсанд тохирох вэ?:
Тослог, батгашилттай арьсанд сайн тохирно, гэхдээ хуурай арьсанд хэрэглэхийг зөвлөхгүй.
*Себум (sebum)
Хүний арьсны тосны булчирхайнаас ялгардаг тос бөгөөд арьсыг гаднын хор хөнөөлөөс хамгаалж чийгшил хадгалах үүргийг гүйцэтгэдэг. Себум тосны ойролцоогоор 50 гаруй хувь нь триглицерид (triglyceride), 25 гаруй хувь нь нийлмэл эфирэн лав (wax esters), ойролцоогоор 12 хувь нь сквален тосон молекул (squalene), үлдсэн хувь нь холестерин (cholesterol) билээ.
*Коллаген (collagen)
Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа.